АНУ: Манай улсад амьдарч буй оросуудын аюулгүй байдалд санаа зовниж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 14

  Оросын тагнуулч асан Сергей Скрипалийг Их Британийн Солсбери хотод хордуулсан хэргийн дараа Холбооны мөрдөх товчоо АНУ-аас орогнол хүсч тус улсад амьдарч байгаа оросуудын аюулгүй байдалд сэтгэл зовниж эхэлжээ. Энэ талаар “The New York Times” сонинд мэдээлсэн байна. “Тэд Скрипалийг хордуулсан шиг зүйлээ АНУ-д хийхийг үгүйсгэхгүй. Ялангуяа 2016 онд Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн болон Оросын тагнуулч асныг хордуулсан хэргийг үүний жишээ гэж болно” гэж Холбооны мөрдөх товчооны эх сурвалж мэдээлжээ.

Их Британид амьдарч байсан Оросын тагнуулч асан Сергей Скрипалийг охиных нь хамт хүчтэй химийн бодисоор хордуулсан хэрэгт Англи, Америкийн зүгээс ОХУ-ыг буруутгадаг билээ. Тэднийг хордуулсан “Новичок” гэх химийн бодис нь Орост байдаг гэж Их Британийн мөрдөн шалгах албаныхан үздэг. Английн зүгээс тагнуулч асныг хордуулсан гэх хоёр орос эрэгтэйн нэрийг зарлаад амжсан билээ. Харин ОХУ уг мэдээллийг хуурамч гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Сергей Скрипалийг хордуулсан бодис Орост байдаггүй. Бид химийн зэвсгээ Олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчдийн хяналт дор устгасан” гэж мэдэгдсэн билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.189.67) 2018 оны 09 сарын 15

munkhnaran eej

0  |  0
ZEV(202.126.89.225) 2018 оны 09 сарын 14

Urvagcdiin huvi tavilan. Yank baruun divaajin bish henc yaj c tsaash haruulaad yu c gej bolno. Manai hulgaicuudad c hamaatai. Eh oronguicuud

0  |  0
Zochin(202.131.243.190) 2018 оны 09 сарын 14

Sem avga oros ivaniig odood bgaa yum bish uu. Amerik ingej busdiin heregt hoshuugaa durehee bolihgui bol ooriinh ni nutagt dain bolj magadgui shuu. Tegvel Amerik zadarna

0  |  0
Зочин(66.181.188.53) 2018 оны 09 сарын 14

Америк мөн санаа зовох юмаа олж дээ АНУ нэг их ардчилал гэж солиордог.Өөрийнх нь ардчилал мөнгөний ардчилал гэдэг Трампаар батлагдлаа. Трамп гэж мөнгөтэй солиорсон өвгөн л байна даа

0  |  0
Зочин(202.21.127.164) 2018 оны 09 сарын 14

Эх орноосоо урвасан хүнийг хордуулах бол юу ч биш. Би орсууд алсан гэж бодохгүй байна. Алсан байсан ч зөв.

0  |  0
ККККК(202.9.43.141) 2018 оны 09 сарын 14

АНУ хордуулж чадна, тэгээд орос хордууллаа гэж зарлана.

0  |  0
Top