Израиль улс Сирид тусламж үзүүлэхээ зогсоожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 14

  Израилийн батлан хамгаалах хүчин Сиритэй залгаа хил орчмынхоо бүс нутагт үзүүлж байсан хүмүүнлэгийн тусламжаа зогсоосон талаараа мэдээлжээ. “Times of Israel”-д мэдээлснээр Сирийн өмнөд хэсэг Засгийн газрын цэргүүдийн хяналтад эргэн орсны дараа Израиль улс тусламжаа зогсоох шийдвэр гаргасан байна.

Израиль улс 2013 оноос эхлэн Сири рүү 1.7 мянган тонн хүнсний бүтээгдэхүүн, 1.1 сая литр түлш нийлүүлжээ.

Сирийн нөхцөл байдал харьцангуй сайжирч, дайн тулаан дуусахад тун ойрхон байгааг олон улсын ажиглагчид хэлж буй. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн форумын үеэр Хятадын дарга Си Жинпинтэй уулзахдаа олон улсад хандан Сирийг сэргээн босгох ажлыг эхлүүлэх хэрэгтэй байгааг хэлсэн билээ. Мөн тус улсад хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатай байгааг Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлж буй.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top