Массачусетст хэд хэдэн орон сууцанд хий дэлбэрч нэг хүн амь алдаж 10 гаруй хүн бэртгэж гэмтсэн тухай NBC News суваг мэдээллээ.
Лоуренс хотын төв эмнэлэгт 13 бэртэж гэмтсэн хүн хандсан бөгөөд биеийн байдал нь хүнд нэг хүнийг өөр эмнэлэгт хүргүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Леонель Робсон хэмээх 18 настай хүү Массачусетсийн төв эмнэлэгт нас баржээ. Түүний явж байсан машин дээр дэлбэрэлтийн улмаас шидэгдсэн хоолой унaсан аж.
Баасан гарагт Массацусетс мужийн цагдаагийн газар Бостоноос хойд зүгт хий алдагдсан 70 тохиолдол гарсан тухай мэдээллээ. Энэхүү явдлыг “Columbia Gas” хийн хангамжийн компанийн сүлжээнд гарсан гэмтэлтэй холбоотой гэж таамаглаж байна.
Нөхцөл байдалтай холбогдуулж “Columbia Gas” компанийн хийг хэрэглэдэг Лоуренс, Андовер, Хойд Адовер хотын оршин суугчдыг гэрээсээ гарч, гал түймрээс сэргийлэх үүднээс цахилгаан хэрэгсэл, үүрэн утас ашиглахгүй байхыг анхааруулжээ. Хотын цахилгаан сүлжээний компани цахилгаан сүлжээнийхээ тогийг салгасан аж.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )