БНСУ, БНАСАУ-ын хамтарсан зохицуулах товчоо Кэсонд нээгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 14

БНСУ, БНАСАУ-ын хамтарсан зохицуулах хорооны нээлтийн ажиллагаа өнөөдөр Кэсон хотноо болжээ. Тус арга хэмжээнд БНСУ-ын үндэсний нэгдлийн сайд Чо Мён Гюн, Умард Солонгосын улс орноо энх тайвнаар нэгтгэх хорооны дарга И Сон Гвон нар оролцоо.

Өнөөдрөөс эхлэн Өмнөд болон Умард Солонгос улсууд өдрийн 24 цаг, жилийн 365 өдрийн туршид солонгос хорондын харилцаа, Солонгосын хойгийн энх тайван, хөгжил цэцэглэлттэй холбоотой бүхий л асуудлаар шууд харилцах боломжтой боллоо гэж БНСУ сайд онцлосон байна.

Энэ оны 4 дүгээр сарын 27-нд болсон хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Иргэдийн солилцоог бүрэн хангах зорилгоор энэхүү  товчоог нээх шийдвэрийг гаргажээ.

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар тус товчоог нээснээр Умард Солонгосын эсрэг тавьсан хоригийг зөрчихгүй гэж мэдэгдсэн юм.

Товчоонд Өмнөд Солонгосын зүгээс 20 хүн, Умард Солонгосын зүгээс 15-20 хүн ажиллах юм. Хоёр улсын төлөөлөгчдийн тэргүүн нар сар бүр уулзаж тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж байхаар болжээ гэж Ёнхап агентлаг мэдээлэв.

Я.Болор

WWW.ZINDAA.MN




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top