Сансрын хөлөг онгоц үйлдвэрлэгч SpaceX компани өөрийн Big Falcon Rocket хөлгөөрөө жуулчдыг сар луу аялуулах шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа гэж Channel NewsAsia мэдээлжээ.
SpaceX сарыг тойрох дэлхийн анхны энгийн зорчигчтой гэрээ байгуулжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ирэх Даваа гарагт өгөх аж.
Калифорнид төвтэй тус компани сар луу жуулчин аялуулах төлөвлөгөөгөө танилцуулж буй анхны тохиолдолд биш аж. 2017 оны 2 дугаар сард SpaceX 2018 оны сүүлээр сарыг тойрох аялалыг зохион байгуулна гэж мэдэгдэж байжээ. Гэвч эхний хоёр жуулчин хэн болох, хэдий хэмжээний төлбөр төлхийг хэзээ ч зарлаж байгаагүй юм.
Пүрэв гарагт хийсэн дээрх мэдээлэлдээ тус компани өмнөх төлөвлөгөөний талаар дурдсангүй.
НАСА агентлагийн гол түнш SpaceX ирэх жил Олон улсын сансрын станцын орбитод хүрэх анхны нислэг хийх хөлөг бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд Боинг компани мөн 2019 онд сансарын хөлөг хөөргөхөөр шаргуу ажиллаж байгаа аж.
SpaceX НАСА агентлагтай Олон улсын сансрын станц дээр ажиллаж буй АНУ-ын сансрын нисгэгчдэд хангамж хүргэх тухай 1.6 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан билээ. Big Falcon Rocket нь SpaceX-ийн 150 тн ачаа сансар луу тээвэрлэх хүчин чадалтай 31 хөдөлгүүр бүхий хамгийн сүүлийн үеийн пуужин юм.
1972 онд Аполло хөлөг саран дээр буусанаас хойш хүний хөл дэлхийн дагуул дээр дахин гишгээгүй юм. Хүн төрөлхтний түүхэнд нийт 24 хүн саран дээр очиж байжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
MONGOLD TOLOOLLOO NEE