Өмнөд Солонгос 93 хүний бүрэлдэхүүнтэй багаа Умард Солонгос руу илгээлээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 16

Өнөөдөр Өмнөд Солонгосын холбогдогч албаны тушаалтан, сэтгүүлчид, техникийн ажилтан зэрэг 93 хүний бүрэлдэхүүнтэй баг Умард Солонгосыг зорьжээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын баг ирэх долоо хоногт болох БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын дээд хэмээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилготой аж.

Нийт 19 автобус бүхий Өмнөд Солонгосын цуваа Пхеньяны зүг хөдөлжээ.

Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт Пхеньян хотноо 9 дүгээр сарын 18-20-ний өдрүүдэд болох юм. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин шууд нислэгээр Пхеньян хотноо хүрэлцэн очихоор болжээ. Энэхүү уулзалтаар хоёр тал Панмүнжомд гарын үсэг зурсан тунхаглалыг хэрэгжүүлэх асуудлыг голлон ярилцах юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top