НАСА сансар луу лазер систем хөөргөлөө

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 16

Дэлхийн мөсөн гадаргуйг судлах зорилгоор өчигдөр НАСА агентлаг Калифорни муж дах сансрын нислэгийн буудлаас хиймэл дагуул хөөргөлөө.

ВВС агентлагийн мэдээлж буйгаар ICESat-2 нэртэй хиймэл дагуул лазерын тусламжтай дэлхийн дулаарал аварга том мөсөн уулнуудад хэрхэн нөлөөлж буй талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүрэгтэй юм. Мөсөн бүрхүүлд гарч буй өөрчлөлтүүдийг дэлхийгээс 500 орчим км зайнаас маш өндөр нарийвчлалтайгаар харуулах аж. Дэлхийн гадаргууг гурван сар тутамд хэмжиж мөсөн бүрхүүлийн зургийг улирал тумам явуулснаар туйлын бүсэд мөсний хэмжээ буурч буй үйл явцыг эрдэмтэд судлаж, тайлбарлах боломжтой болох юм.

Антарктид, Гренландад жилд хэдэн тэрбум тонн мөс хайлж дэлхий дээрх усны түвшинг аажмаар нэмэгдүүлж байна. Хойд туйлд мөн адил улирлын чанартай бий болдог мөсний хэмжээ буурч байна. 1980-аад оноос хойш Хойд туйлд далайн мөсний хэмжээ гуравны хоёроор буурсан гэх таамалаглал бий. Хэдийгээр энэ нь дэлхий дээрх усны түвшинд шууд нөлөөлөхгүй ч мөсөн бүрхүүл багасах нь тус бүс нутагт агаарын температурыг нэмэгдэхэд хүргэж байгаа аж. Өмнөд туйлын хэмжээнд мөсөн бүрхүүл нэгхэн см-ээр өөрчлөгдөнө гэдэг нь 140 сая тонн усны асуудал гэсэн үг гэнэ.

Хагас тонн жинтэй  НАСА агентлагийн дээрх лазер системийн тусламжтайгаар Өмнөд туйлын мөсний өргөний хэмжээс бүхий анхны өндөр нарийвчлалтай газрын зураг зохиох боломжтой болох юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top