Эрүүл өндөр настангууд өдөр тутам аспирин уух нь эрсдэлтэй болохыг АНУ, Австрали улсад явуулсан судалгаа харуулжээ. Зөвхөн зүрний шигдээс болсон хүмүүс энэхүү эмийг уухад судас нь агшиж дахин шигдээс болох эрсдлийг бууруулдаг байна.
Гэвч 70-аас дээш настай эрүүл хүмүүс аспириныг өдөр тутам хэрэглэснээр дотуур цус алдаж амь насанд нь аюул учрах эрсдэлтэй нь нотлогджээ. Аспирины ач тусын талаарх ихэнх судалгаанд дунд насны хүмүүсийн дунд явуулсан байдаг бөгөөд нас ахихын хирээр эрсдэл нь нэмэгддэг байна. АНУ болон Австралид явуулсан дээрх судалгаанд зүрхний ямар нэг асуудалгүй 70-аас дээш насны эрүүл 19114 настангууд хамрагджээ. Эдгээр хүмүүсийн тэн хагаст нь 5 жилийн туршид бага тунтай аспириныг өдөр тутам өгсөн бөгөөд ямар нэгэн эерэг нөлөө зүрхэнд нь үзүүлээгүйгээс гадна цээжний хэвлийд цус алдах тохиолдлууд гарсан аж.
New England Journal of Medicine сэтгүүлд бичсэнээр эрдэмтэд аспириныг хорт хавдар тусах эрсдлийг бууруулдаг эсэхийг цаашид судлахаар ажиллаж байгаа юм байна.
Удаан хугацаагаар бага тунтай аспирин ууж байсан хүмүүс гэнэт уухаа зогсох нь мөн асуудал үүсгэж магадгүй учир эмчтэйгээ зөвлөхийг судлаачид анхааруулжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )