Их Британид ОХУ-ын иргэдийг хордуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 17

  Их Британийн Солсбери хотын “Prezzo” ресторанд өчигдөр хоол идэж байсан хоёр хүний бие мууджээ. Оройн хоолны үеэр бие нь муудсан хүмүүс Оросын иргэд байсан гэж ойролцоох ширээнд нь сууж байсан хүн ярьсан талаар “Sunday Express” мэдээлсэн байна. Гэхдээ хордсон хүмүүс Оросын иргэд байсан гэх албан ёсны баттай мэдээлэл байхгүй гэнэ. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн итали хоолны “Prezzo” ресторанд орсныхоо дараа бие нь муудаж, эмч нар газар дээр нь тусламж үзүүлжээ. Одоо тэднийг Солсбери хотын эмнэлэгт хяналтад байлгаж байгаа аж. Мөн уг ресторанд байсан бүх хүнийг эмнэлэг рүү авч яван цусны шинжилгээ өгөхийг зөвлөсөн байна. “Prezzo” рестораныг түр хаажээ.

Дээрх явдал гэмт хэргийн чанартай эсэхийг одоогоор тогтоогоогүй байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар Их Британийн хэвлэлүүд мэдээлж байна. Оросын хоёр иргэнийг хордуулсан бодис “Новичок” биш гэж цагдаагийн газраас мэдээлжээ.

Солсбери хотод өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд Оросын тагнуулч асан Сергей Скрипалийг охиных нь хамт химийн аюултай бодисоор хордуулсан хэрэг гарсан билээ. Их Британид амьдарч байсан орос иргэнийг хордуулсан хэрэгт Лондоны зүгээс ОХУ-ыг буруутгадаг юм. Тагнуулч асан болон түүний охиныг “Новичок” гэх химийн бодисоор хордуулсан, энэ бодис нь ОХУ-д байдаг талаар Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдэж буй. Түүнчлэн Их Британийн Хатан хааны прокурорын алба саяхан Скрипалийг хордуулсан хэрэгт хоёр орос эрэгтэйг сэжиглэн баривчилсан талаараа мэдэгдсэн билээ.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.115.246) 2018 оны 09 сарын 18

Муу ёрын газар бна даа энэ Англи чинь

0  |  0
Zochin(202.131.243.190) 2018 оны 09 сарын 17

Anglichuud oorsdoo horduulaad bgaa yum bish uu. Hulgaich l hulgaichaa bariarai gej hashgardag gedeg. Odood baival sodood ogooch.

0  |  0
уншигч(202.9.40.65) 2018 оны 09 сарын 17

муу новшийн англичууд.

0  |  0
иргэн(202.179.27.100) 2018 оны 09 сарын 17

Англичууд Өөрсдөө хордуулчихаад байгаа дөө

0  |  0
Top