Истанбулын шинэ нисэх онгоцны буудлын барилгачдыг баривчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 17

Туркийн эрх баригчид Истанбул хотын шинэ нисэх онгоцны буудлын барилдгын талбай дах ажлын байрны нөхцлийн сайжруулахыг шаардсан жагсаалын үеэр баривчлагдсан  600 орчим хүнээс 160 ажилчдыг нь сулласан гэж Channel NewsAsia мэдээлэв.

Дэлхийд хэмжээгээрээ хамгийн томд тооцогдох Туркийн 3 дах шинэ онгоцны буудлын барилга дээр ажиллаж буй ажилчид удаан хугацааны туршид ажлын байрны нөхцөл, цалин, хангамж мөн аюулгүй байдлын стандартын талаар гомдол гаргаж байсан бөгөөд өнгөрсөн Баасан гарагт ажилчдын автобусны ослоос үүдэн 17 ажилчин гэмтэж бэртсэн тохиолдол гарсны дараа жагсаал хийжээ.

Олон мянган ажилчдыг хамарсан цуглааныг цагдагийнхан тарааж 600 орчим хүнийг баривчилсан аж. Бямба гарагт 20 хүнийг нэмж баривчилсан байна.

Ирэх сард ашиглалтад орох энэхүү Истанбулын шинэ онгоцны буудлын барилгын төсөл дээр 35 мянган орчим хүн ажиллаж байгаа бөгөөд барилгын талбайд 27 ажилчин ослын улмаас амиа алджээ.

Барилгын ажлыг гүйцэтгэж буй IGA компанийн удирдлагууд ажилчидтай уулзаж  асуудлыг аль болох шуурхай шийдвэрлэхийг амалсан байна.

Дэлхийд хамгийн томд тооцогдох шинэ нисэх онгоцны буудал эхэн үед жилд 90 сая хүн, 2023 он гэхэд 150 сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай байна гэж энэ оны эхээр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн билээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАТ(66.181.160.29) 2018 оны 09 сарын 17

Нэг хүний дарангуйлал Туркын ард түмнийг ихээхэн зовооно доо !!! Эрдоган ѳѳрийгѳѳ хаан гээд итгэчихсэн гай нь ард түмэнд ирсээр л !

0  |  0
Top