Өмнөд болон Хойд Солонгосын удирдагч нар маргааш Пхеньянд уулзах гэж байна. Тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар дээд хэмжээний хэлэлцээр хийх талаар “Рёнхап” агентлаг мэдээлжээ. Мүн Жэ Ин, Ким Жон Ун нар энэ сарын 18, 19-нд хэлэлцээ хийх аж. “Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтаар яригдах гол асуудал бол цөмийн зэвсэггүй болох явдал юм” гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн захиргааны төлөөлөгч ярьсан байна.
Түүнчлэн БНСУ Хойд Солонгостойгоо хамтран 2032 онд Зуны Олимп зохион явуулах хүсэлтэй байгаа талаар мэдээлэл гарсан билээ.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 0 )