АНУ-ын Массачусетс мужид уржигдар гурван хотод дараалан ахуйн хийн хоолой дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас нэг хүний амь үрэгдэж, 8600 айл хохирол амссан талаар “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Лоуренс, Эндовер болон Хойд Эндовер хотод 210 гаруй хүн шархадсан байна. Бостон орчмын бүсэд үйл ажиллагаа явуулдаг хий нийлүүлэгч болон эрчим хүчний компаниудын үйлчилгээ түр зогсчээ.
Массачусетс мужийн захиргаа дэлбэрэлтийн улмаас хохирсон иргэддээ нөхөн төлбөр олгохоо мэдэгджээ. Хийн хоолойнууд дэлбэрсэн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )