Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч компани “BMW” ирэх 11 дүгээр сарын 9-нөөс 139 мянган автомашинаа эргүүлэн татах аж. Энэ талаар тус компанийн төлөөлөгч мэдээлжээ. “BMW”-гийн Хятадад үйлдвэрлэсэн “3-series” загварын автомашины агааржуулагчийн систем доголдолтой учир эргүүлэн татахаар болсон байна. 2005 оны тавдугаар сараас 2011 оны долдугаар сар хүртэлх хугацаанд үйлдвэрлэсэн автомашинууд үүнд хамаарах аж.
Хятад дахь “BMW Brilliance Automotive” болон “BMW China Automotive Trading” компани нь удаан хугацааны хэрэглээний улмаас доголдсон агааржуулагчийн системтэй тээврийн хэрэгслүүдийг шалгаж, гэмтлийг үнэгүй засварлаж өгөх гэнэ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )