БНХАУ-ын China Eastern Airlines агаарын зорчигч тээврийн компанийн онгоцны үйлчлэгч бүсгүй нислэгийн үеэр сэтгэлт залуугийнхаа гэрлэх саналыг хүлээн авсныхаа төлөө ажлаасаа халагджээ.
Нислэгийн үеэр залуу хайртай бүсгүйдээ гэрлэх санал гэнэт тавихаар төлөвлөж байж. Нэг нь бөгж гаргаж ирэн гэрлэх санал тавьж, нөгөө нь хүлээн авч баярлан тэврэлдэх хосыг зорчигчид ч баяртайгаар хүлээн авч, бичлэг хийцгээжээ. Гэвч энэхүү бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсны дараагаар бүсгүйг ажлаас нь халжээ.
“Нислэгийн үеэр зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүргээ умартан, эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн” гэсэн шалтгаанаар ажлаас нь халсан байна.
Э.Болор
Сэтгэгдэл ( 1 )
Nisehiin darga ni honzon sanahdaa ingesen gedeg ni gartsaagui.