Пакистан, Орос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт болно

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 18

  Пакистан улс ирэх оны хоёрдугаар сард ОХУ, АНУ, Хятад болон бусад улстай хамтран тэнгисийн цэргийн сургуулилт хийх хүсэлтэй байгаагаа зарлажээ. Пакистаны тэнгисийн цэргийн хүчний штабын дарга адмирал Зафар Махмуд Аббаси ярихдаа “Америк, Орос, Хятадын тэнгисийн цэргийн хүчин энэхүү хамтарсан цэргийн сургуулилтад оролцох болно. Сургуулилт Карачи хотод дөрвөн өдөр үргэлжилнэ” гэжээ.

Пакистаны оролцоотой дээрх цэргийн сургуулилт нь хоёр жилд нэг удаа болох аж. Өмнө нь 2017 онд болсон хамтарсан сургуулилтад 35 орон, тэр дундаа ОХУ, АНУ, Хятад улс оролцож байжээ. Пакистаны зүгээс 2019 онд тэнгисийн цэргийн сургуулилтад 50 улс оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Пакистан болон ОХУ-ын хувьд өмнө нь дээрх сургуулилтаас гадна 2017 оны есдүгээр сард “Дружба-2017” гэх хамтарсан сургуулилт хийж байсан билээ.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top