Нэгэн Польш эр моргод сэргэснийхээ дараа үдэшлэг рүү эргэн очжээ гэж тус улсын PatrztuNews бичсэнийг РИА Новости агентлаг дамжууллаа.
Польшийн Семяновице-Сленске Силезск мужийн нэгэн хотын гудамжинд ухаангуй хэвтэж буй хүнийг аврахаар ирсэн түргэн тусламжийнхан ухаан оруулахыг оролдсон ч бүтэлгүйтэж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан гэх дүгнэлт гаргаж моргод аваачсан байна.
Хэсэг хугацааны дараа моргын харуул дотор чимээ гарахыг сонсоод байдлыг шалгахаар очиход моргод хүн амь орсон байхыг харжээ. Шоконд орсон харуулаас өнөөх хүн дулаан хөнжил гуйсан аж.
Үхсэнд тооцогдож байсан Кшиштоф гэх эр тус моргод дуудлагаар ирсэн цагдаад юу болсон талаар байцалт өгсөн байна. Эмч нарын хяналтад хэсэг хугацаанд байлгах гэсэн шаардлагыг үл тоомсорлон тэрбээр хувцсаа аваад явжээ. Гэртээ харих замдаа мань эр бодлоо өөрчилж моргод хүргэгдэхээсээ өмнө наргиж байсан үдэшлэг рүү эргэн очсон бөгөөд энэ үйлдлээ “Амьд үлдсэнийхээ төлөө уух хэрэгтэй” гэж тайлбарлажээ.
Үхсэн гэх дүгнэлт гаргасан эмч байцаалт өгөх бөгөөд түүний цаашдын хувь заяаг шүүх шийдэх юм байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )