ДАШТ-ийн үеэр оросуудыг доромжилсон аргентинчуудыг шийтгэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

  ОХУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийн үеэр Аргентины хөгжөөн дэмжигч нар бүдүүлэг авир гаргасан билээ. Тэд өөрсдийнхөө хэл дээр элдэв муухай үгс хэлж, гудамжаар яваа хүмүүсээр түүнийгээ хэлүүлэн хөгжилдөж буй бичлэгээ цахим сүлжээнд байршуулжээ. Оросууд тэдний хэлийг мэдэхгүйг далимдуулж бүдүүлэг авир гаргасан хөгжөөн дэмжигчиддээ Аргентин улс шийтгэл оноосон байна. Аргентин залуу Фернандо Пенови нэгэн бүсгүй секс хийх дуртай гэж ярьж байгаа бичлэг хийж цахимд тавьсныг тус улс даяар шүүмжилжээ.

Аргентины Аюулгүй байдлын яам нийт дөрвөн хөгжөөн дэмжигчийг улс орноо муухай харагдуулсан гэж буруутган хоёр жилийн турш нэг ч хөлбөмбөгийн тэмцээнд очих эрхгүй болгожээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top