БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын албан ёсны хэлэлцээ Пхеньян хот дах Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны байранд эхэллээ.
Өмнөд Солонгосын талаас Улсын тагнуулын газрын дарга Со Хун, Ерөнхийлөгчийн тамгын газрын улсын аюулгүй байдлын хэлтсийн дарга Чон Ый Ён нар оролцож байна. Умард Солонгосын талаас Ким Чен Уны дүү, Солонгосын хөдөлмөрийн намын Төв хороонд суртал ухуулга хариуцсан албан тушаал эрхэлж буй Ким Ё Чен, СХН Төв хорооны орлогч дарга Ким Ён Чхоль нар оролцож байна.
Хэлэлцээ орон нутгийн цагаар 15.45 цагт эхэлсэн бөгөөд цаг хагас үргэлжлэх төлөвтэй байна.
Энэ үеэр Мүн Жэ Инийг дагалдан яваа Өмнөд Солонгосын бизнесийн төлөөлөгчид БНАСАУ-ын эдийн засгийн асуудал эрхэлсэн шадар сайд Ли Йон Намтай уулзалт хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд 150 орчим хүн багтсан бөгөөд айчлал 9 дүгээр сарын 20-ний өдөр өндөрлөх юм.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
мүн жэ ины биш мүн жэ иний гэж бичнэ. үг, үсгийн дүрэм мэдэхгүй Болор гэгч сэтгүүлчээ сурга Зиндаа сайтаа.