Coca-Cola “өвстэй” бүтээгдэхүүн гаргахаар зэхэж байна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

Кофеины орцтой ундаа үйлдвэрлэдэгээрээ алдартай Coca-Cola компани өөр нэгэн төрлийн мансууруулах ургамал буюу олсны ургамлыг бүтээгдэхүүндээ хэрэглэхээр туршиж байна.

Канадын BNN Bloomberg сувгийн мэдээлснээр ундааны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Coca-Cola компани канадын Aurora Cannabis компанитай марихуаны орцтой ундаа үйлдвэрлэхээр яриа хэлэлцээ хийж байгаа аж. Шинээр гарах ундаа нь мансууруулах бус харин өвчин намдаах үйлчилгээтэй байх юм.

Coca-Cola компани мансууруулах ургамалын зах зээлийг сайтар судлаж буйгаа мэдэгдсэн бөгөөд мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлаас гаргаж авсан тосыг ашиглахаар зэхэж байгаа аж. Олсны ургамлын тос нь сэтгэцэд нөлөөлдөггүй, харин үрэвсэл болон өвчин намдаах, булчин сууллах үйлчилгээ үзүүлдэг байна.

Канад улс нь ирэх сард зөвхөн эмчилгээний зорилгоор хэрэглэхийг зөвшөөрдөг байсан олсны ургамал буюу марихуаныг зугаа цэнгэлийн зорилгоор хэрэглэхийг  хуулиар зөвшөөрөх юм байна.

Энэ оны эхээр дэлхийн томоохон шар айраг үйлдвэрлэгч болох Molson Coors Brewing компани олсны ургамал бүхий шар үйлдвэрлэхээ зарлаж байсан бол Corona шар айраг үйлдвэрлэгч Constellation Brands компани марихуан үйлдэрлэгч Canopy Growth корпорацид 4 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top