БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.
Талууд цөмийн зэвсгээс ангижрах арга замын талаар тохиролцоонд хүрлээ гэж Мүн Жэ Ин хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Умард Солонгос пуужин хөөргөх гол талбайгаа хаахаа илэрхийлж Ким Чен Ун хэлэлэцээрийг хойг дээр энх тайван тогтооход хийж буй томоохон үсрэлт хэмээн тодотгожээ.
Талууд мөн төмөр замаа холбох, Солонгосын дайны үед салсан гэр бүлүүдийг эргэн нэгтгэх, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ.
Умард Солонгос Тончан-ли пуужингийн хөдөлгүүрийн туршилтын талбай болон пуужин хөөргөх талбайгаа бүр мөсөн хаана. Энэхүү үйл явц холбогдох улсын шинжээчдийн хяналт доор болно хэмээн Мүн хэллээ.
Ким Чен Ун Сөүлд ойрын үед айлчлахаа амласан бөгөөд энэ нь Умард Солонгосын удирдагчийн Өмнөд Солонгост хийх анхны айлчлал болох юм гэж Ким онцоллоо.
Хоёр улс 2032 оны Зүуны Олимпийг хамтран зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр болжээ.
БНСУ-ын батлан хамгаалахын сайд, Умард Солонгосын армийн дарга нар хойгийн хурцадмал байдлыг намжаах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )