АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны мэдэгдэлд их сэтгэл хөдөлснөө илэрхийлжээ. Тэрбээр “Twitter”-ээрээ дамжуулан “Ким Жон Ун Хойд Солонгосын цөмийн объектуудад шалгалт хийхийг зөвшөөрсөн. Мөн туршилтын полигон болон талбайгаа олон улсын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хаана” гэсэн байна.
Трамп түүнчлэн “Пуужингийн болон цөмийн ямар ч туршилт болохгүй. Хойд болон Өмнөд Солонгос хамтран 2032 онд зуны олимп зохион байгуулах хүсэлт гаргана. Маш таатай байна” гэжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пхеньянд айлчилж байгаа билээ. Хоёр улсын Ерөнхийлөгчийн яриа хэлэлцээ үргэлжилж байгаа юм.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 0 )