АНУ-ын “Walmart” сүлжээ дэлгүүр Зөвлөлтийн бэлгэ тэмдэгтэй хувцсыг худалдаанаас эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Европарламент дахь Латвийн төлөөлөгч Инесе Вайдерегийн мэдээлснээр “Walmart” сүлжээ дэлгүүр нь Зөвлөлтийн бэлгэ тэмдэгтэй бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаанаас эргүүлэн татах нь ёсзүйд нийцсэн үйлдэл гэж үзсэн байна.
Түүнчлэн Литва улсад 2008 онд олон нийтийн арга хэмжээний үеэр Зөвлөлтийн болон нацистын бэлгэ тэмдгийг ашиглахыг хориглосон хууль баталж байсан билээ. Харин саяхан Литва улсаас АНУ-д суугаа Элчин сайд нь Зөвлөлтийн бэлгэ тэмдэгтэй хувцсыг худалдаанаас татахыг “Walmart”-ын удирдлагуудаас хүсч байжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
TEGVEL AMERIKIIN DALBAATAIG BAS BOLI