Хар салхины тухай мэдээнд домогт Саарал эрийн сүнс өртжээ

2018 оны 09 сарын 19

АНУ-ын Өмнөд болон Умард Каролинад Флоренс хар салхи дэгдэж, ихээхэн хэмжээний хор хохирол учруулж буй тухай телевизийн мэдээнд домог болтлоо алдаршсан Саарал эрийн сүнс өртжээ.

Паули арлын эрэг дээрх энэхүү бичлэг дээр нэгэн бараан биет алхаж яваа нь харагдана. Үүнийг нутгийн иргэд Саарал эрийн сүнс гэдгийг нотолж буй гэнэ. Энэ сүнсний тухай домогт өгүүлдгээр бол 1822 онд ухаангүй дурласан нэгэн залуу хайртай бүсгүй рүүгээ яарч яваад намагт шигдэн амь үрэгдсэн аж. Гэвч хэдэн хоногийн дараагаар тэр залуугийн сүнс нь хайртай бүсгүй дээрээ очиж, мөдхөн догшин хар салхи дэгдэх тухай дуулгаж, нутгаасаа хурдхан явахыг зөвлөжээ. Ингэж тэр бүсгүйн гэр бүл, ойр дотныхон Саарал сүнс  зөвлөсний   ачаар догшин хар салхинд нэрвэгдэх аюулаас аврагдаж амьд үлдсэн гэдэг ажээ. Үүнээс хойш Саарал эрийн сүнсийг харсан хүн ямар ч аюул гамшгаас амьд үлддэг гэдэг итгэл үнэмшил түгж, өдий хүртэл хүмүүс үүнд итгэсээр ирсэн байна.



Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top