АНУ Оросын ИЛ-20 онгоцны сэгийг олоход туслахад бэлэн байна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Газар дундын тэнгист Оросын Ил-20 онгоцны сүйрсэн бүсэд Оросын зүгээс явуулж буй эрэн хайх ажиллагаанд туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.

Манай усан онгоцууд тусламж хүссэн аль ч улсад тусламж үзүүлэхэд бэлэн. Энэ нь далайчдын хамгийн чухал үүрэг юм гэж АНУ-ын 6-р флотын төлөөлөгч хэлжээ. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ил-20 Сирид сүйрсэн нь маш харамсалтай явдал хэмээсэн юм. Энэ сарын 17-ны өдөр Оросын Ил-20 цэргийн онгоц Хмеймим цэргийн бааз руу буцах замдаа Газар тэнгисийн эргээс 35 км зайд радараас алга болсон тухай бид мэдээлсэн билээ. Ослын улмаас нийт 15 Оросын цэргийн алба хаагч амь үрэгджээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр яг тэр үед Израилийн F-16 сөнөөгч онгоц Латакия хотын объектууд руу дайралт хийсэн бөгөөд Израилийн нисгэгч нар Оросын онгоцоор халхавч хийж Сирийн агаарын довтолгооноос хамгаалах С-200 пуужингийн галд өртөх эрсдэлд оруулжээ.

Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярьж болсон явдалд харамсал илрэхийлэн шаардлагатай мэдээллийг өгөхөд бэлэн буйгаа мэдэгдсэн. Ингэхдээ бурууг Сирийн талд тохсон юм. Үүний дагуу өнөөдөр Израилийн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Амикам Норкин Москва хотноо хүрэлцэн ирэх юм. Тэрээр болсон явдлын талаарх бүх талын мэдээллийг Оросын талд танилцуулах аж.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад мөн В.Путинд илгээсэн эмгэнэлийн захидалдаа Тель-Авив бүс нутагт түрэмгийлэл үйлдэхдээ байнга бохир арга ашигладаг юм гэжээ. Энэхүү эмгэнэлт явдал Орос, Сири хоёр улсын терроризмтой хийж буй тэмцлийг зогсоох учиргүй хэмэн онцолжээ.

 

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

 



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top