Колумбад болсон хэрэг халдлага уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

  Колумбад автомашин явган хүний зам руу орж, хамгийн багадаа найман хүн амиа алджээ. Мөн 10 хүн гэмтэж бэртсэн талаар “El Tiempo” мэдээлсэн байна. Энэ хэрэг Гуадуас хотод болжээ. Хоёр машин мөргөлдсөн замын ойролцоо олон хүн явж байжээ. Машинууд мөргөлдсөнөөс болж зам дээр бараа бүтээгдэхүүн тарсныг цуглуулж байсан хүмүүс рүү өөр нэг машин ирж мөргөсөн байна. Уг машины тоормоз ажиллахгүй байсан гэсэн мэдээлэл байгаа аж.

Үүнтэй адил хэрэг АНУ болон Их Британид ихээр гардаг билээ. Гэхдээ энэ хэргийг халдлагын шинж чанартай эсэхийг одоогоор тогтоогоогүй байгаа аж. Үүний өмнө нь Ромд Ватиканы ойролцоо автомашин явган хүний зам руу орсон хэрэг гарч байжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top