“Их 7” бүлгийн байгаль орчин, эрчим хүчний сайд нар Канад улсад чуулж уур амьсгалын өөрчлөлт, далайн эко системийг хамгаалах, цэвэр эрчим хүчний салбарын хамтын ажиллаагааны асуудлыг хэлэлцэж байна.
Гурван өдөр үргэлжлэх уулзалтын үеэр Канад, Франц, АНУ, Их Британи, Герман, Япон, Итали зэрэг дэлхийд тэргүүлэх улс орнуудын сайд нар мөн тогтвортой санхүү, хуванцараас үүдэлтэй байгаль орчны бохирдол, эрчим хүчний аюулгүй байдлын тухай сэдэвт анхаарлаа хандуулах юм.
Эдгээр асуудлыг мөн Канадын Шарлевуа мужид өнгөрсөн 6 дугаар сард болсон “Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалтаар авч хэлэлцсөн бөгөөд Их долоогоос таван улс болон Европын холбоо хуванцар хог хаягдлын далайн экосистемд үзүүлж буй аюултай тэмцэх асуудлаарх гэрээнд нэгджээ. Харин АНУ, Япон улс гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан байна.
Норвеги, Вьетнам, Өмнөд Африк, Кени, Аргентин зэрэг улсын төлөөлөгчид Канадын Халифакс хотноо Лхагва гарагт эхэлсэн дээрх уулзалтад урилгаар оролцож байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )