Абэ Шинзо Японы Ерөнхий сайдын албыг 2021 он хүртэл хашина

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Абэ Шинзо эрх баригч Либерал Ардчилсан намын /ЛАН/ даргаар гурав дах удаагаа сонгогдож Японы Ерөнхий сайдын албыг 2021 хүртэл хашихаар болжээ.

Санал хураалтад оролцсон тус намын нийт 810 гишүүн буюу 405 энгийн гишүүд болон 405 ЛАН-аас сонгогдсон парламентын гишүүд Абэгийн төлөө саналаа өгчээ. Түүний өрсөлдөгч зургаан жилийн өмнө түүнтэй мөн өрсөлдөж байсан Ишиба Шигэру энэ удаа  ЛАН-аас сонгогдсон парламентын 73 гишүүн, намын 181 энгийн гишүүдийн дэмжлэгийг авсан байна.

Парламентын сонгуульд ялсан намын дарга тус улсын Ерөнхий сайдын албыг хашидаг бөгөөд намын дарга гурван жилийн хугацаагаар сонгогддог байна. Ингэснээр Абэ Шинзо Ерөнхий сайдын албыг дараагийн парламентын сонгууль болох 2021 хүртэл хадгалж үлдэхээр боллоо. ЛАН-ын даргын сонгууль мөн 2021 онд болох аж.

2015 онд болсон ЛАН-ын даргын сонгуульд Абэ Шинзо ганцаараа өрсөлдөн сонгогдож байжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top