Оросын Уфагийн сэтгүүлч бүсгүй Дарья Кучеренко “Яндекс.Такси” үйлчилгээнд ханджээ. Бүсгүйг үйлчлүүлж байхад нэгэн машины шилэн дээрх тэмдэг анхаарал татсан байна. Мяраалаг эмэгтэйн зурагтай уг тэмдэгийн талаар жолоочоос асуухад тэрбээр инээмсэглээд “Бүдүүн эмэгтэйчүүдийг авахгүй гэсэн утгатай” гэж хариулжээ. Гэхдээ уг жолооч ажлаа хийж байхдаа бүх хүнийг авдаг, хувиараа явахдаа л мяраалаг бүсгүйчүүдийг суулгадаггүй гэж тайлбарласан байна.
Сэтгүүлч Дарья Кучеренко уг жолоочид гомдол гаргажээ. “Яндекс.Такси” үйлчилгээний зүгээс бүсгүйн гомдлын дагуу уг жолоочид хяналт тавьж байгаагаа мэдэгдсэн байна. Жолоочид шууд хариуцлага тооцож болохгүй аж. Учир нь тэрбээр уг компанид хувийн машинаараа ажилладаг гэнэ. “Яндекс.Такси” компанид хүлээсэн үүргээ биелүүлж явахдаа мяраалаг эмэгтэйчүүдийг суулгахаас татгалзахгүй бол түүнд арга хэмжээ авахгүй гэнэ.
Мяраалаг эмэгтэйчүүдийг авахгүй гэсэн тэмдэгтэй таксины зургийг цахим сүлжээнд тавьсан сэтгүүлч бүсгүйг шүүмжлэх хүмүүс ч байгаа аж. Дарья Кучеренкогийн ярьснаар хүмүүс түүн рүү чат бичиж, орой залган шүүмжлэх болжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 4 )
buzar jolooch
Яаж байгаа нь тэр вээээ
shijgiin