Дэлхийн хамгийн аюултай халдварыг нэрлэжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Дэлхий эрүүл мэндийн байгууллага сүрьеэг дэлхийн хамгийн аюлтай халдварт өвчнөөр нэрлэж энэ өвчинтэй эрчимтэй тэмцэх арга хэмжээ авахыг уриаллаа.

ДЭМБ-ын цахим хуудсанд хэвлэгдсэн тайлангаас үзвэл 2017 онд 10 сая хүн сүрьеэгийн халдвар авч 1.6 сая хүн нас баржээ.

Гэхдээ 2000 оноос хойшх хугацаанд дэлхийн нийгэмлэг хамтын хүчин чармалт гаргасны ачаар энэхүү онц халдварт өвчнөөс 54 сая хүний амийг хамгаалж  сүрьеэгийн халдварын тоог жил бүр 2 хувиар буруулж чадсан гэж ДЭМБ онцоллоо.

Гэсэн хэдий ч сүрьеэ  ДОХ-ыг ардаа орхин хамгийн аюултай халдварт  өвчин хэвээр байна. Бага болон дундаж орлоготой улс орнуудад сүрьегээс урьдчилан сэргийлэх, эмчилгээний зардалд нийт 3.5 тэрбум ам.доллар шаардлагтай гэж ДЭМБ тооцоолжээ. Шуурхай арга хэмжээ авахгүй бол энэ дүн 2022 он гэхэд хоёр дахин нэмэгдэж магадгүй хэмээн анхаарууллаа. Сүрьегийн эсрэг рифампицин хэмээх бодисонд тэсвэртэй сүрьегээр халдварлах тохиолдлууд ихсэж байгаад ДЭМБ түгшиж байгаа бөгөөд дэлхий дээрх 4 хүн тутмын нэг нь сүрьегийн халдвар тээгч байх магадлалтай аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн(66.181.166.134) 2018 оны 09 сарын 21

Мэдээгээ янзлаачээээ монгол хэлээ сурья!!!!!!

0  |  0
Top