АНУ Хятадыг Оростой гэрээ хийсэн гэж хориг тавилаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

  АНУ Төрийн департаментаа Хятадын цэргийн төв зөвлөлийн хангамж болон цэрэг бэлтгэх тал дээр ажиллахыг хоригложээ. Мөн Хятадын цэргийн төв зөвлөлийн тэргүүн Ли Шанфуд хориг тавьсан байна. Энэ талаар АНУ-ын Төрийн департаментын сайтад өгүүлжээ.

АНУ Хятадын эсрэг хориг тавих болсон шалтгаан нь тус улс Оросоос онгоц болон С-400 пуужингийн систем худалдаж авах гэрээнээс болжээ. Энэхүү хориг арга хэмжээ нь Америкийн дайснуудын эсрэг хоригоор эсэргүүцэл үзүүлэх (CAATSA) хуулийн хүрээнд болсон гэж АНУ-ын Төрийн департаментаас мэдээлж байгаа аж.

АНУ үүний өмнө хоригийнхоо жагсаалтад Оросын 33 хувь хүн болон хуулийн этгээдийг нэмсэн билээ. Тэднийг Оросын батлан хамгаалах болон тагнуулын салбартай холбоотой гэж буруутгасан байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.82) 2018 оны 09 сарын 22

Трамп янз бүрийн хориг тавьсаар байгаад дэлхийд ганцаардаж ОХУ. Хятадын байр суурь улам батжиж байна. Энэ ньбидэнд л ашигтай

0  |  0
aaaa(202.21.106.132) 2018 оны 09 сарын 21

saihan medee bn

0  |  0
ёёоо(66.181.161.59) 2018 оны 09 сарын 21

Энэ зөнөг өвгөнөөс өмнө янз бүрийн наймаа хийдэг эртний түншүүд биз дээ хүүхэд нохойн доог.хаа хамаагүй бусад улсын хил дээр хашаа барихыг заана.энд тэнд уригдахыг хориглоно.дураараа зөнөг

0  |  0
oyun(202.126.89.223) 2018 оны 09 сарын 21

ooroos ni abval horigoo tsutsalna uun shig TOM konpaniud jijig kompaniig nayts darah yum bna l daa erh tegh hariltsan ashig gedeg bol shal hudlaa

0  |  0
Зочин(202.126.89.148) 2018 оны 09 сарын 21

Ану шалтаг олж хориг тавьсан улс байх юмаа. Тэдний эрх ашиг гэж юу бна вэ? Өөрөөс нь илүү гарчих вий шэж л хориг тавьж бгаа шүү дээ!

0  |  0
Top