Хятадад бас нэгэн том албан тушаалтныг авлигын хэргээр шалгаж эхлэв

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

Хятадын Коммунист намын хээл хахуулийн эсрэг тэмцэх төв байгууллага Улсын эрчим хүчний удирдах газрын дарга Нур Бекриг мөрдөн шалгаж эхэлжээ. Энэ талаар “Синьхуа” агентлаг дээрх байгууллагын мэдээнээс иш татан мэдээлсэн байна. Нур Бекри нь сахилга батын болон хуулийн ноцтой зөрчил гаргасан хэрэгт сэжиглэгдэж байгаа аж. Түүнийг намын сахилга батыг ноцтойгоор зөрчсөн гэж Хятадын хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Хятадад 2017 оны арванхоёрдугаар сард Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны экс гишүүнийг авлигын хэргээр шалгасан нь багагүй дуулиан тарьсан юм. Олон улс авлигатай тэмцэх ажилд Хятадын туршлагаас суралцахыг шинжээч нар уриалжээ. Мөн БНХАУ мансууруулах бодисын бизнестэй тэмцэж байгаагаас олон улс суралцах зүйл их байгааг ажиглагчид хэлдэг.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top