Украин улс Оросын компаниудад хориг тавина

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

  Украины Түр эзлэгдсэн нутаг дэвсгэрийн асуудал эрхэлсэн яам химийн үйлдвэрүүдийн эсрэг хориг тавих хүсэлт гаргахаар бэлтгэжээ. Тус үйлдвэрүүдийг Крымд химийн үйлдвэрлэл явуулна гэж болгоомжилж байгаа аж. Энэ талаар Түр эзлэгдсэн нутаг дэвсгэрийн асуудал эрхэлсэн яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Хоригийг хэд хэдэн хуулийн этгээдэд тавих хэрэгтэй байгаа гэнэ. Хоригийн талаарх төслийг Украины Үндэсний аюулгүй байдлын болон батлан хамгаалах зөвлөлд дамжуулах аж.

Түүнчлэн Киев Оросын эсрэг шинэ хориг тавихаар зэхэж байгаа нь тодорхой болсон билээ. Крымийн гүүрний асуудлаас болж ОХУ-д тавих хоригт гүүрний барилгын ажилд оролцсон 19 хуулийн этгээд хамрагдах аж. Эдгээрийн дунд “Стройгазмонтаж”, “Мостотрест”, “СГМ-Мост” зэрэг томоохон компаниуд багтжээ.

Крымийн хойг нь 2014 оны гуравдугаар сард явагдсан бүх нийтийн санал хураалтаар ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон юм. Хойгийн оршин суугчдын дийлэнх нь Оросын бүрэлдэхүүнд оръё гэсэн саналаар Крым ОХУ-ынх болсон ч АНУ, Украин тэргүүтэй хэд хэдэн улс болон Европын Холбоо үүнийг хууль бус үйлдэл гэж үздэг билээ. Тэд ОХУ-ыг буруутган тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсаар байгаа юм.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin (202.55.180.58) 2018 оны 09 сарын 24

ene amerikuudad Oroc Ukrainii hoorond ys haydag um daa

0  |  0
baas gej..(202.131.225.197) 2018 оны 09 сарын 22

ukirainii horig gej yu bnaa.oorsdoo bvvr dampuuraad duuslaa daa..orosd l baraagaa zardag baisan bol odoo hen abah yum be.baruunii standart taarahgui ged yu ch abdagui sh dee...

0  |  0
иргэн(112.72.11.122) 2018 оны 09 сарын 21

Оростын эсрэг хориг тавих нь орост ашигтайгаар давуу тал болон нөлөөлөөлөх боломжтой Оросын нийгэмд муугаар нөлөөлөх нь юу л болдоо ?

0  |  0
sas(202.21.106.132) 2018 оны 09 сарын 21

orosuud buzar shuu.shuud bulaan ezelchiheed bas sanal ntr geed. oros hujaa 2 hurdan ustaasaa

0  |  0
124(202.21.106.131) 2018 оны 09 сарын 21

Монгол улс эмерикт хориг тавихтай ижил зүйл

0  |  0
Top