Фэйсбүүк ганцаардсан хүмүүсийг танилцуулах Facebook Dating-ийг мөдхөн нээнэ

2018 оны 09 сарын 21

Фэйсбүүк компани ганцаардсан хүмүүсийг танилцуулах шинэ үйлчилгээ Facebook Dating-ийн туршилтаа Колумб улсад хийж эхэлжээ. Тус улсын хэрэглэгчид нас, сонирхол ойролцоо хүмүүстэй танилцах хүсэлт их байдаг гэнэ.

Одоогоор Facebook Dating-т хүмүүс бүртгүүлж, өөрийн мэдээллээ оруулж эхэлж байна. Энд бүртгүүлэхэд 20 асуултад хариулсан байх ёстой. Тухайлбал, “Таны хувьд хамгийн гоё өдөр ямар байх вэ?” гэх мэт асуултууд байгаа аж.


Фэйсбүүк хэрэглэгч 200 сая орчим хүн өөрийгөө их ганцаарддаг гэж үздэг тул тэдгээр хүмүүсийг тохирох хүмүүстэй нь танилцуулахын тулд ийм үйлчилгээ шинээр сэдэн хэрэгжүүлэхээр болжээ. Гэхдээ түр зуурын харилцаа бус цаашид гүнзгийрэх, магадгүй бүр гэр бүл болох хэмжээнд хүрэхүйц тийм харилцааг үүсгэхийг хичээн ажиллах юм байна.

Хүмүүс мэдээллээ бүрэн бүрдүүлж, хангалттай олон хүн цугласан цагт нас, сонирхол, үзэл бодол ойролцоо хүмүүсийг фэйсбүүк сонгож өдөрт 100 шинэ найз санал болгох юм байна. Фэйсбүүкийн үндсэн зорилго бол хүмүүсийн харилцааг ойртуулах гэж тэд тодорхойлоод эхний өдрөөсөө л энэ зорилгын төлөө ажилласныг дурьджээ.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top