ОХУ-ын хууль тогтоох байгууллага Төрийн Дум, Засгийн газрын гишүүд 2024 оноос эхлэн дотоодын гар утасны сүлжээг ашиглахаар болжээ. Ингэснээр дотоодын мэдээлэл гадагш алдагдах, АНУ-д үүсээд байгаа тагнах, чагнах шуугианд цэг тавина гэж үзэж байгаа аж. Одоогоор уг сүлжээг хөгжүүлэх ажлыг технологийн томоохон компаниуд хамтран гүйцэтгэж байгаа юм. Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн мэдээллээр LTE-450 сүлжээг хөгжүүлж буй бөгөөд энэ нь өндөр чанартай дүрс бичлэгийг хэдхэн секундийн дотор унших чадвартай аж.
Одоогоос яг нэг жилийн өмнө сонгуульд ялалт байгуулсан “Нэгдсэн Орос” нам гар утасны сүлжээг дотоодын зах зээлээс, дотоодын компаниудаас нийлүүлэх санал гаргаж байсан юм. Түүнчлэн 2013 оноос эхлэн зөвхөн хууль тогтоох, өндөр албан тушаалтнууд гэлтгүй ОХУ даяар дотоодын сүлжээг ашиглах санаачилга гарч байсан билээ.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )