Нигерийн далайн дээрэмчид 12 далайчныг барьцаалжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

Нигерийн далайн дээрэмчид Шведийн далайн тээврийн усан онгоцны багийн 12 гишүүнийг барьцаалсан тухай ВВС агентлаг мэдээлжээ.

Энэхүү усан онгоц Лагос хотоос Харкорт боомт руу улаан буудай тээвэрлэх зам нь Бямба гараг буюу есдүгээр сарын 22-ний өдөр халдлагад өртөж, усан онгоцны 19 гишүүний арван хоёрыг нь барьцаанд авсан байна.

Далайн тээврийн “Massoel” компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр далайн дээрэмчид усан онгоцны харилцаа холбооны хэрэгслийг ажиллагаагүй болгожээ. Усан онгоцны баг Филиппин, Словени, Украин, Румын, Хорват, Боснийн иргэншилтэй далайчдаас бүрдсэн юм байна.  

Барьцаанд байгаа далайчдыг богино хугацаанд суллуулахаар ажиллаж байгаа аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zov(64.119.21.70) 2018 оны 09 сарын 24

ZORCHIGCH TEEVRIIN USAN ONGOTSOND HURTEL USAN TSEREG YUMUU TSAGDAA BAIH

0  |  0
zochi(64.119.21.70) 2018 оны 09 сарын 24

DALAID GARTSGUI ORNII DALAIN TOLOOLOGCHDIIG ACHAA HAMGAALAGCH USAN TSEREGIIN NEGDSEN HOLBOO BAIDAG BOL MONGOL ULS ELSMEER

0  |  0
Top