ОПЕК+ сайд нарын хяналтын хороо Алжир улсад өчигдөр хуралдаж, 2019 онд газрын тосны олборлолтоо хязгаарлаж болзошгүйг анхаарууллаа гэж ТАСС агентлаг мэдээлэв.
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн судалгаанаас үзвэл ирэх онд 2014 оны үйл явдал дахин давтагдаж магадгүй гэж болгоомжилж байгаа аж. Тус онд газрын тосны нөөцийн илүүдлийн улмаас газрын тосны бүтээгдэхүүний үнэ унасан билээ. 2019 оны олборлолтын зохистой хэмжээг тогтоох зорилгоор ОПЕК+ арваннэгдүгээр сард дахин хуралдахаар төлөвлөжээ.
Алжирын хурлын үеэр ОПЕК-ийн гишүүн орнуудын сайд нар Ираны эсрэг хориг арга хэмжээ авсантай холбогдуулан газрын тосны нийлүүлэлт буурч болзошгүй хэмээн үзэж олборлолтыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч энэ асуудал яригдаагүй байна.
Саудын Арабын эрчим хүчний сайд Халед аль-Фалех зургаадугаар сард намрын саруудад хоногт 2 сая баррель газрын тосны дутуу нийлүүлэлт үүсч магадгүй хэмээн болгоомжилж байжээ. Учир нь АНУ-ын Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээ арваннэгдүгээр сард хүчин төгөлдөр болох юм. Ингэснээр Ираны хоногт нийлүүлэх 2.6 сая баррель газрын тос дутагдахаар болж байсан юм.
Харин Ираны газрын тосны сайд Бижан Намдар Зангане тус хуралд оролцоогүй бөгөөд ОПЕК дах Ираны албан ёсны төлөөлөгч Хосейн А.Каземпурын хэлснээр зургаадугаар сарын хэлэлцээрийг хүчин төгөлдөр үлдээх тухай шийдвэрт Иран сэтгэл хангалуун байна гэжээ.
ОПЕК-ийн гишүүн орнуудын сайд нарын мэдэгдсэнээр газрын тосны зах зээл дээр хомсдол үүсэхгүй аж. Гэхдээ арваннэгдүгээр сард Абу-Дабид болох дараагийн хуралдаанаар газрын тосны зах зээлийн талаарх урьдчилсан төлөв илүү тодорхой болж арванхоёрдугаар сарын 6-7-нд Вена хотноо болох ОПЕК-ийн гишүүн орнуудын сайд нарын уулзалтаас ирэх онд хэрэгжүүлэх арга хэмжээний шийдвэр гарах хүлээлттэй байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Гадаад мэдээгээ зөв найруулж бичье! Ямар аймаар юм бэ??????