Европын холбоо Сирийг сэргээн босгох ажилд болзолтойгоор оролцоно

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

  Европын холбооны дипломат албаны тэргүүн Федерика Могерини тус холбоо ямар нөхцөлд Сирийг сэргээн босгох ажилд оролцох талаар мэдэгджээ. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр тэрбээр “Европын холбоо Сирийг сэргээн босгоход оролцох талуудын нэг болоход бэлэн байна. Гэхдээ тэнд улс төрийн үйл явц хэрэгтэй” гэсэн байна. Федерика Могерини мөн “Европын холбоо Сирийг сэргээн босгоход өөрийн хувь нэмрээ оруулмаар байна. Яагаад гэвэл Сирийн ард түмэнд санаа тавих нь бидний гол зорилго. Зөвхөн Сирид төдийгүй тус улсаас гадна байгаа сиричүүдэд ч анхаарал тавих болно” гэжээ.

Европын холбооны төлөөлөгчийн хэлснээр Сирид бий болох ёстой улс төрийн үйл явц нь олон улсын хамтын нийгэмлэгийн талаас хууль ёсны байх ёстой аж. Федерика Могерини Идлиб мужийн нөхцөл байдал Орос, Туркийн байгуулсан санамж бичгийн дагуу сайжирна гэдэгт итгэж байгаагаа болон Сирийн ирээдүй сайхан болно гэсэн боломжийг харж буйгаа хэлжээ.

Түүнчлэн саяхан Армен улс Сирийг сэргээн босгох ажилд тусална гэдгээ илэрхийлсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaluu(188.95.123.149) 2018 оны 09 сарын 25

euro holboo hoshin shog tsavidag bolzee

0  |  0
Top