Хүүхдээ нуусан бүсгүйгээс миссийн титмийг нь хураав

2018 оны 09 сарын 25

Украины Мисс-2018 уралдаанд түрүүлсэн 23 настай Вероника Дидусенко ердөө гурван хоногийн дараагаар титмээ хураалгалаа. Есдүгээр сарын 20-нд Украины Мисс тодруулах уралдаан болж, Киевийн бүсгүй Вероника Дидусенко түрүүлсэн юм. Гэвч тэрбээр мэдээллээ худлаа өгч уралдааны дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон байна.


Украины Мисс уралдаанд оролцогчид нь нөхөр хүүхэдтэй байж болохгүй гэж дүрэмд заасан байдаг гэнэ. Гэтэл Дидусенко нөхрөөсөө салсан ч,  дөрвөн настай хүүтэй нь нотлогджээ.  Ингэснээр титмээ хураалгасны зэрэгцээ шагналд авсан 300 мянган гривенийг  буцаан өгөх ёстой болов. Үүнээс гадна уралдааныг зохион байгуулагчид санхүүгийн алдагдлаа түүгээр төлүүлэхээр болжээ. 

Мөн Украины Мисс уралдааныг дахин зохион явуулахаас аргагүйд хүрээд байна.


www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эзэн(203.91.115.45) 2018 оны 09 сарын 27

Ямар тэнэг харгис болзол вэ?! . Хvvхэтэй байх буруу юм уу ? Харин ч бахархал ! Тэнэг Ukraine

0  |  0
Эзэн(203.91.115.45) 2018 оны 09 сарын 27

Ямар тэнэг харгис болзол вэ?! . Хvvхэтэй байх буруу юм уу ? Харин ч бахархал ! Тэнэг Ukraine

0  |  0
zaluu(188.95.123.149) 2018 оны 09 сарын 25

huuhedtei tegeed turuulsen bol ahinnemeed shagnalaa og

0  |  0
Top