Алслагдсан аралд гацсан хүүг 49 хоногийн дараа аварчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

  Алди Новел Адиланг гэх индонез хүү дэлхийн хамгийн ганцаардмал ажлын байрнуудын нэгт ажилладаг аж. 19 настай хүү хөвж буй загас агнуурын хөлөгт гэрэл хадгалагч хийдэг гэнэ. Алдигийн ажил бол шөнө гэрлийг асаалттай байлгах. Зургаан сарын турш ийнхүү загасны анхаарлыг татах аж. Харин долдугаар сарын 14-нд хүчтэй салхи хөдөлгүүр, сэлүүргүй жижиг хөлөг онгоцыг сүйрүүлж, хүүг амьдардаг газраас нь 1000 мил зайд Гуам арлын алслагдсан хэсэгт аваачжээ. Алдигийн нөөцүүд нь дуусч, тэнгисээс барьсан загасаа гэрэл асаадаг жаахан модоороо гал түлж болгон идэж, бороонд норсон хувцаснаасаа ус уудаг байсан гэнэ. Түүнийг 49 хоногийн дараа аварсан байна.

Хүү том хөлөг харах бүртээ найдвар тээж байсан ч 10 гаруй хөлөг онгоц явж өнгөрчээ. Тэдний нэг нь ч хүүг хараагүй, эсвэл зогсоогүй өнгөрсөн талаар Индонезоос Японы Осакад суугаа дипломат Фажар Фирдаус ярьсан байна. Алди хүү олон хүнд зүйлийг туулжээ. Тэрбээр хэд хэдэн том хөлгийн анхаарлыг татах гэж цамцаараа даллаж байсан ч наймдугаар сарын 31-нд “Арпежио” гэх Панамын далбаатай ачааны хөлөг Алди руу хангалттай зайд ойртож ирснээр хүү аврагдсан байна. Түүнийг хөлөг рүүгээ авах хялбар биш байсан ч хөлгийнхөн уяа шидэж хүүг авчээ. Хөлөг Гуам дахь АНУ-ын цэргийн бааз руу явж байсан аж.

Алди хүү энэ сарын 9-нд Индонезийн Манадо хотод гэр бүлтэйгээ уулзжээ. Индонезийн талаас Японы Засгийн газар болон “Арпежио” хөлөг онгоцны багийнханд гүн талархал илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top