АНУ-тай худалдааны яриа хэлэлцээгээ сэргээхэд хүндрэлүүд бий гэж БНХАУ-ын худалдааны дэд сайд хүлээн зөвшөөрөөд, “Хоолойндоо хутга тулгуулсан хэн ч бай хэлэлцээ хийж чадах уу” гэжээ.
Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ван Шоувэн хэлэхдээ Хятад улс АНУ-ын протекционист бодлого, дарамт шахалтын бай болж байна гэлээ. Яриа хэлэлцээг сэргээх боломж нээлттэй хэмээн Хятадын тал мэдэгдээд гэхдээ энэ нь зөвхөн АНУ-аас шалтгаална гэв.
Хятадын тал БНХАУ, АНУ-ын хооронд удаан үргэлжилж буй худалдааны дайныг Хятад улс давж гарах чадалтай хэмээн мэдэгдэж, Хятадын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нь “зайлшгүй, гэхдээ шийдэж болохуйц” хэмээн тодотголоо.
БНХАУ-ын олон улсын худалдааны төлөөлөгч бөгөөд худалдааны дэд сайд Фу Зийин Хятад улсын хөгжлийг тогтоон барих, худалдааны дайн өдөөх нь хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн зарчимд нийцэхгүй хэмээгээд худалдааны дайны үнэ, төлөөсийн хэн нэг нь төлөх хэрэгтэй. Гэхдээ хэн бэ? Энгийн ард иргэд л байх болно гэжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
MUNKHNARAN EEJ
Америкийн өөдөөс том том бүлтрээд пээдийгээд байсан хужаа нар цагаа тулахаар ингэж чацга алддаг байхгүй юу..ха ха
Хятад ч монголын нүдэн дээр унах юм байна даа!