Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ болон Хойд Солонгосын удирдагч нар оны сүүлч гэхэд уулзах талаар мэдэгджээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг “Fox News”-д ярилцлага өгөхөд нь сэтгүүлч АНУ болон Хойд Солонгосын удирдлагууд ойрын хугацаанд дээд хэмжээний уулзалт хийх эсэхийг асуухад ийм хариулт хэлсэн байна.
Мүн Жэ Ин түүнчлэн “Би өнгөрсөн долоо хоногт Пхеньянд очсон. Ким Жон Унтай хийсэн уулзалт сайхан байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарыг дээд хэмжээнд хэлэлцээ хийнэ гэж хүлээж байна” гэжээ.
Доналд Трамп Ким Жон Унтай ойрын хугацаанд уулзах хүсэлтэй байгаагаа үгүйсгээгүй билээ.
Сэтгэгдэл ( 0 )