Арабын нэгдсэн эмирт улсын Дубай хотод дэлхийн хамгийн үнэтэй өндөр өсгийтийг жуулчдад үзүүлж эхэлжээ. Алтны орцтой, алмаазан шигтгээтэй, 17 сая долларын үнэтэй уг гутлыг Дубай хотын “Burj Al Arab” гэх тансаг зэрэглэлийн зочид буудалд алмааз, бадмаараг, алт, сувд зэрэг үнэтэй эрдэнийн чулуун чимэглэлтэй хэд хэдэн гутлын хамт байрлуулсан байна.
Дэлхийн хамгийн үнэтэй гутлыг жуулчид өнөөдрөөс үзэж эхлэх боломжтой болжээ.
Сэтгэгдэл ( 0 )