Ш.Абэ: Токио Пхеньянтай харилцаагаа шинээр эхлэхэд бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

Япон улс БНАСАУ-тай тогтоосон харилцаагаа шинэ хуудаснаас эхэлж, Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдтэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд бэлэн байна гэж Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр хэлсэн үгэндээ онцоллоо.

"Умард Солонгос өнөөдөр өөрт нь санал болгосон түүхэн боломжийг ашиглах эсэхээ шийдэх замын уулзвар дээр зогсож байна. Умард Солонгос байгалийн баялаг, бүтээмжийг нь дээшлүүлж болохуйц ажлын хүчээр баян улс. Япон иргэдийг хулгайлсан асуудлыг шийдсэний дараа ч Японы Умард Солонгостой харилцаагаа хэвийн болгох бодлого өөрчлөгдөхгүй" гэж Абэ мэдэгджээ. Тэрбээр мөн Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай биечлэн уулзахад бэлэн байгаагаа хэлсэн юм.

Япон иргэдийг БНАСАУ-ын тагнуулын алба хулгайлсан асуудал албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй тус хоёр улсын харилцаан дахь хамгийн хөндүүр сэдэв юм. 2002 онд Пхеньян Японы 13 иргэнийг хулгайлсан явдлыг анх удаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тавыг нь эх оронд нь буцаасан юм. Үлдсэн япончуудыг үхсэн хэмээн мэдэгдэж, цогцсыг нь ах дүүст нь буцааж өгсөн хэдий ч заримынх нь хэн болохыг тогтоож чадаагүй байгаа билээ.

2014 оны тавдугаар сард хоёр улсын Засгийн газар хулгайлагдсан япон иргэдийн хэргийг дахин мөрдөн шалгах ажлыг эхлүүлэх талаар тохиролцоонд хүрч чадсан ч хожим нь энэ асуудлыг хариуцсан комиссыг Пхеньяны санаачилгаар татан буулгасан юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.166.134) 2018 оны 09 сарын 26

Умард Солонгост хулгайлагдсан гэнээ, наадахаа зөв найруулж бичээчээээээ!!!!!!!!!! Умард Солонгос байгалийн баялаг, бүтээмжийг нь дээшлүүлж болохуйц.... гэх шиг галзуу хүний орчуулсан мэдээ юм уу????????????

0  |  0
Top