Стивен Сигал Оросын мужийн амбан захирагч болохыг хүсэв

2018 оны 09 сарын 26

Тулаант киноны нэрт жүжигчин, найруулагч Стивен Сигал Оросын Приморийн хязгаарын амбан захирагч болохыг хүсч буйгаа ил мэдэгджээ. Түүнээс “Та Приморийн хязгаарын амбан захирагч болохыг хүсч байна уу?” гэж сэтгүүлч асуухад “Боломж олдвол дуртайяа болно. Би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ашиг сонирхлыг төлөөлөгч. Тэгээд ч Приморийн хязгаар бол миний өвөг дээдсийн нутаг. Тиймээс аль болох олон удаа очиж, ихийг үзэж харахыг хүсдэг. Мөн амбан захирагч нь болохыг хүсч байна” хэмээн Сигал хариулжээ.


Манай улсад морилохдоо Стивен Сигал өвөг эцгийгээ Оросын Сибирьт амьдардаг монгол угсааны хүн байсан гэж мэдэгдсэн удаатай. Мөн монгол эхнэртэйг нь юу эс андахав.


Хоёр жилийн өмнө Стивен Сигал ОХУ-ын иргэн болж, хойд хөршийн Гадаад харилцааны төлөөлөгч болсон юм. АНУ-ын удирдлага үүнд нь эгдүүцэж, олон жилийн өмнө хэд хэдэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл тарж эхэлсэн. Гэвч АНУ-ын шүүхээр тэдгээр хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дуусгавар болсон тул хэрэг нээн шалгахгүй гэдгээ саявтархан зарласан юм.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зрчин(103.57.92.138) 2018 оны 09 сарын 26

Монголчууд бялдууч хумуус.хаа хамаагуй Самозваницийг зусардаад!!!!!!

0  |  0
Зочин(203.91.112.198) 2018 оны 09 сарын 26

манайхаан үүнийг авчирч ерөнхийлөгчөө болгий

0  |  0
zochin(66.181.184.184) 2018 оны 09 сарын 26

MALCHIN HUUHEN BNA

0  |  0
Top