Макрон “ИХ 7”-г орлох хувилбар гаргаж ирнэ хэмээн сүрдүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73-р чуулган дээр хэлсэн үгэндээ “Их 7”-г орлох өөр хувилбарыг гаргаж ирнэ хэмээн сүрдүүлжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээгээр хүлээсэн үүргийг нэмэгдүүлэх тал дээр Франц улс “Их 7”-гийн хүрээнд идэвхтэй ажиллах болно гэж тэрбээр мэдэгдээд “Их 7” бүлгийн аль нэг гишүүн татгалзсан ч бид энэхүү үйл хэргийг үргэлжлүүлж шинэ эвсэл, шинэ хэлбэрийг эрэлхийлэх болно гэжээ.

Макрон Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхгүй байгаа улс гүрнүүдтэй худалдааны гэрээ байгуулахгүй байх санал дэвшүүлсэн бөгөөд ингэхдээ тэрбээр АНУ-ыг шууд нэрлэсэнгүй.

Өнгөрсөн оны зун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Парисын хэлэлцээрээс гарч буй тухай зарласан билээ. Эл баримт бичиг нь дэлхийн дулаарлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө бүхий уур амьсгалын талаарх анхны дэлхийн хэмжээний хэлэлцээр юм.

Трамп ийм шийдвэр гаргасанаар олон улсын түвшинд ялагдал хүлээлээ. Учир нь түүний хойноос өөр хэн ч дагаж гараагүй юм гэж энэ оны тавдугаар сард Макрон мэдэгдсэн билээ.

Энэ зургаадугаар сард болсон “Их 7”-гийн бүлгийн гишүүн орнуудын хэлэлцээний үед Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг дагаж мөрдөхөө АНУ-гаас бусад нь нотолжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(66.181.184.184) 2018 оны 09 сарын 26

FRANTSIIN BUH YUM NONER NEG JISHEE N GUN UHAAN

0  |  0
Top