Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд /ТУХНО/-ын террорист бүлэглэлийн 9000 гишүүнийг болон террористуудын гар хөл болсон 5000 хөлсний хүнийг эрэн сурвалжилж байгаа аж. Энэ талаар ТУХН-ийн орнуудын Терроризмтой тэмцэх төвийн дарга Андрей Новиков мэдэгдсэн байна.
ТУХН-ийн орнуудын Терроризмтай тэмцэх төв 2015 оноос хойш террорист ажиллагаатай холбоотойгоор эрэн сурвалжилж байсан хүмүүсийн 83-ыг нь баривчилжээ. Сүүлийн жилүүдэд террорист ажиллагаа хаа сайгүй газар авч дэлхийг цочирдуулсан билээ. “Исламын улс” бүлэглэлийн террористуудын гар хөл болсон этгээдүүд дэлбэрэлт үйлдэж, амиа золиослон автомашинтайгаар халдлага үйлдэх нь ихэссэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
munkhnaran eej