Трамп: Ким Жон Уны захидал ”Урлагийн бүтээл” гэсэн үг

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унаас ирүүлсэн захидлуудын нэгийг Японы Ерөнхий сайд Абэ Шинзод үзүүлж, захидлуудыг "Урлагийн бүтээл" гэж нэрлэжээ.

“Тэр надад хоёр гайхалтай захидал бичсэн. Абэд нэг захидлыг нь үзүүлэхэд тэр үнэхээр гайхалтай, түүхэн захиа байна гэсэн” хэмээн Трамп сэтгүүлчдэд ярьжээ.

Захидлаас харахад Ким Жон Ун асуудлыг бүрэн шийдвэрлэхийг хүсч байгаа нь мэдрэгдэж байна гэж Трамп онцолжээ. Тус хоёр орны тэргүүнүүд хоёр удаа захидал солилцсон бөгөөд агуулга нь нууц хэвээр байгаа.

Ямартай ч хоёр дахь захидлыг хүлээн авсныхаа дараа Трамп Ким Жон Унтай хийх уулзалтад бэлдэж буйгаа зарласан. Тухайн үед Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч захидлын гол зорилго нь хоёр дахт дээд хэмжээний уулзалттай холбоотой гэж мэдэгдэж байв.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73-р чуулганы үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ли Ён Хо нар энэхүү уулзатын талаар ярилцсан юм. Үүний дараахан Помпео Пхеньянд айлчилж, уулзалтын асуудлын талаарх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болсон тухай сэтгүүлчдэд мэдээлсэн билээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HUN(66.181.166.134) 2018 оны 09 сарын 27

Naad medeeniihee ehnii hesgiig unshaad uzeech !!!!!!!

0  |  0
Top