Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Хойд Солонгостой харилцахад баримтлах бодлогын талаар ярилцжээ. Энэ талаар Цагаан ордоны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Трамп, Абэ нар Хойд Солонгост эцсийн бөгөөд сайтар шалгасан цөмийн зэвсэггүй болох үйл явц хэрэгтэй байгааг хэлжээ.
Үүнээс гадна АНУ, Японы удирдагч нар Өмнөд Солонгос болон бусад олон улсын хамтрагчтайгаа нийлж, Хойд Солонгост үргэлжлүүлэн шахалт үзүүлэх хэрэгтэй гэсэн байна.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ саяхан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хойд Солонгосын удирдагч ч мөн өнгөрсөн хавар Японы талтай уулзаж, ойрхон байх хүсэлтэй байгаагаа хэлж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )