Оросын “ИЛ-20” онгоц 2018 оны есдүгээр сарын 17-нд Газар дундын тэнгист сүйрсэн билээ. Үүнээс болж томоохон асуудал үүсч байгааг Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хэлжээ. “Оросын онгоцны сүйрэл улс орны харилцаанд сөрөг үр дагавар авчирч байна” гэж Израилийн Ерөнхий сайд ярьсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ИЛ-20” онгоцны сүйрлийн асуудлаар Биньямин Нетаньяхутай утсаар ярихдаа Израилийг дахиж алдаа гаргахгүй байхыг сануулсан билээ. “ИЛ-20” онгоцонд явсан 15 хүн бүгд амиа алдсан энэ осолд Израилийн цэргийнхэн буруутай юм.
Сэтгэгдэл ( 1 )
tu 28