НҮБ Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаална

Админ | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой тус улсын зүүн хэсгийн нөхцөл байдлын талаар ярилцжээ. Энэ талаар НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Антониу Гутерреш Украин болон НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж байгаагаа хэлжээ. НҮБ бүрэн эрхийнхээ дагуу Украины тусгаар байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаална гэдгийг Антониу Гутерреш мэдэгдсэн байна.

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өмнө нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Киев Оростой найрамдах тухай гэрээнд шинэ зүйл оруулахгүйг хэлж байжээ. Антониу Гутерреш Украинд энх тайван тогтооход хүчин чармайлт гаргана гэдгээ өнгөрсөн сард мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодон Гомбо(203.91.115.44) 2018 оны 09 сарын 28

Украйны энэ сагсуу зоног оростой шоргооцолдож яах гэж байгаа юм бол? Арчуулна гэдгээ мэддэг л баймаар юм

0  |  0
Top